Бага хурлын гишүүд цугларч байна

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Бага хурлын гишүүд цугларч байна

МАН-ын Бага хурал 09.00 цагт зарлагдсан боловч одоог хүртэл эхлээгүй байна. Ямар ч байсан Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд цугларсаар байна. Тодруулбал, МАН-ын даргад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн даргад нэр нь дуулдаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарын Бага хурлын гишүүд саяхан мориллоо. Харин намын даргаасаа огцрохоо мэдэгдээд байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нэлээд эрт ирсэн бөгөөд хамгаалалтын албаныхан нь хамгаалалтаа нэлээд чангатгаж байна.

Бага хурал хаалттай болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж