Холливудын алдарт од Том Круз охин Суритайгаа ойр амьдрахын тулд Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн байр худалдан авахаар хайж байгаа гэнэ. Тэрбээр экс-эхнэр Кэти Холмсоос салснаасаа хойш охинтойгоо уулзахын тулд энэ хотыг зорих нь ихэссэн билээ. Том Круз Нью-Йоркод байшин худалдан авснаар охинтойгоо хамт илүү их цагийг өнгөрөөх боломжтой болох юм. Уг нь түүнд Нью-Йоркын Ист-Виллижид экс-эхнэр Кэти Холмстой хамт амьдарч байсан байр байдаг ч тэнд буцаж очихыг огтхон ч хүсэхгүй байгаа гэнэ. Ямартай ч Том Круз гадна нь олон хүн цуглаад байдаггүй илүү тайван амьдарч болохоор хувийн байрны эрэлд гарчээ. Хамгийн гол нь шинэ байр охин Суритайгаа хүссэнээрээ тоглож болохоор хангалттай том хэмжээтэй байх ёстой аж. Гэхдээ Том Круз хүү Коннортойгоо хамт амьдарч буй Беверли-Хиллз дахь байраа зарахгүй гэнэ. Мөн түүний том охин Изабелла түүний энэ байраас холгүйхэн амьдардаг юм байна. Жүжигчин Том Крузын нэг найз нь “Том хотоос зайдуухан хөдөө амьдрах байр хайж байгаа. Гэхдээ энэ байр нь юуны түрүүнд тансаг зэрэглэлийнх байх ёстой” гэж хэлжээ. Өчигдөр алдартан маань “All You Need Is Kill” гэх дараагийн киноны зураг авалтдаа бэлтгэхээр Лондонг зорьсон билээ.
Б.Анхтуяа