Жимми Картерын ач хүү сенатор болов

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Жимми Картерын ач хүү сенатор болов

Жейсон Картер. Гэрэл зургийг улстөрчийн сайтаас

АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картерын ач хүү Жейсон Картер Жоржиа мужийн сенатораар сонгогдлоо. Тэрээр 42 дугаар сонгуулийн тойрог болох ДеКальбаас сонгогдсон байна. Жимми Картер 1976 оны  ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш Картерын гэр бүлээс сонгуульд сонгогдсон анхны хүн нь Атланта хотын өмгөөлөгч Жейсон Картер болж байна. Сингапурт элчин сайдаар томилогдоод сенатораас огцорсон Дэвид Альдерманы оронд ардчилсан намын төлөөлөгч сенатад Жоржиа мужийг төлөөлөн суухаар болж байна.
“Хүмүүс намайг нэртэй гэр бүлээс маань болж сонгоогүй, харин хувь хүнийг минь үнэлэн сонгосон гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ. Жейсон Картер сенатад Альдерманы бүрэн эрхийн хугацаа дуустал оны сүүлч хүртэл ажиллана. Гэхдээ ирэх долдугаар сарын 20-нд Жоржиа мужид явагдах бүх нийтийн сонгуулиар ерөнхийлөгч асаны 34 настай ач хүү 2013 он хүртэл сенатад сонгогдох боломжтой болох гэнэ.
Жимми Картер нь одоо амьд мэнд байгаа таван ерөнхийлөгч нарын нэг бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө тэрээр Жоржиа мужаас сенатад хоёр ч удаа сонгогдож байлаа. Мөн нэг удаа мужийн захирагчаар ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж