Зуны олимпийн 30-р наадмын нийслэл Лондон хотноо жүдо бөхийн олимпийн багийн түрүүч газардлаа. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид олимпийн тосгонд байрлав. Жүдо бөхийн баг тэмцээн эхэлтэл Редбридж төвд бэлтгэлээ базаах юм. Харин хүнд жингийн бусад тамирчид 25-нд Лондон хотноо ирнэ. "Лондон 2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа 7-р сарын 26-ны өдөр болно.
Монголын жүдочдын хуваарь:
Монголын жүдочдын хуваарь:
7 сарын 28:
Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан
7 сарын 29:
Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан
7 сарын 30:
С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан
7 сарын 31:
Ц.Мөнхзаяа (эмэгтэй, 63 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан
8 сарын 2:
Н.Түвшинбаяр (эрэгтэй, -100 кг), П.Лхамдэгд (эмэгтэй, -78 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан
Б.ХОСБАЯР (ЛОНДОН)