
Крымын районы Онцгой байдал ба иргэний хамгаалалтын хотын захиргааны албаны тэргүүн Виктор Жданов, Крымын районы Доод Баканы хөдөө суурины тэргүүн Ирина Рябченко нар мөн л саатуулагдсан байлаа.
Үер болсны дараахан Крутько албан тушаалаасаа буусан байв. Улановский энэ жилийн тавдугаар сард Крымск хотын захирагчаар сонгогдсон ба түүний төлөө хотын оршин суугчдын 94 гаруй хувь нь санал өгсөн байна. Түүнийг “Нэгдмэл Орос” нам дэвшүүлжээ.
Долдугаар сарын 7-ны шөнө үер Геленджик, Крымск, Новороссийск хотуудын 7000 байр байшинг живүүлж олон тосгоныг усанд авхуулсан байв. Энэ гамшгаар 171 хүн амиа алдсан юм. Урьдчилсан мэдээгээр үерийн мэдээлэл гамшгаас гурван цагийн өмнө гарч ирсэн ч хотод удрьдчилан сэргүүлж, зарлах систем нь ажиллаагүй байна.
Хуучин удирдлага аюулын тухай мэдээллийг 6,7-ны өдрүүдэд авсан ч тэд хотод тэр нь ямар аюул авчрахыг дүгнэн цэгнэж чадаагүй, хүмүүсийг аюулын бүсээс нүүлгэх талаар ажиллаагүй байв. Эрүүгийн хэргийн хүрээнд мөрдөн байцаагчид 400 гаруй шүүх эмнэлэгийн магадлан, 19 видео техникийн ба компьютерийн техникийн хоёр, цаг уурын магадлан хийж, 4415 гэмтсэн байранд үзлэг явуулж 1300 гэрчийн мэдүүлэг авчээ. Хэргийн баримт болох 25 албан бичгийн хуулбарыг хэрэгт хавсрагсан байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.