Чуулганыг маргааш 10.00 цагт хуралдуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Чуулганыг маргааш 10.00 цагт хуралдуулахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын намын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нартай уулзлаа. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг гацаанаас гаргахын тулд төрд тангараг өргөсөн гишүүд ажилдаа орж, төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгожээ. Ингээд АН болон МАН-ын дарга нар зөвшилцөлд хүрч, маргааш өглөө 10.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулахаар болсон байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж