Ливийн тусгай албаныхан ослын газарт. Гэрэл зургийг ©AFP
Лхагва гаригийн өглөө Триполийн нисэх буудалд осолдсон Ливийн нисэхийн
компанийн Airbus-330 онгоцны зорчигчид нь арваад орны иргэд байлаа. Ослоор амь үрэгдэгсдийн дунд Нидерланд, Ливи, ӨАБНУ, Герман, Их Британи, Ирланд, Франц, Финлянд, Филиппин ба Зимбабвегийн иргэд байгаа ажээ.
Ливийн Тээврийн сайд Мухаммед Зиданы хэлснээр онгоцны ослоор үрэгдсэн 103 хүний 61 нь нидерландчууд, 22 нь ливичууд байна. Байгаа мэдээгээр ӨАБНУ-ын дөрвөн иргэн үрэгдсний нэг нь парламентын сөрөг хүчний лидерын хамаатан ажээ.
Онгоцонд явсан хоёр герман хүн үрэгдсэн нь тодорхой болсон байна. Их Британи ба Ирландын иргэн байсан бололтой эмэгтэйчүүд үрэгдсэн байв. Одоогоор Франц, Финляндии, Филиппин ба Зимбабвегийн амь үрэгдсэн иргэдийн тоо тогтоогдоогүй гэнэ.
"Аль-Ифрикия" компанийн Airbus-330 онгоц Йоханнесбургаас Триполийн чиглэлд 771 дугаар нислэгтэй байсан юм. Онгоц газардах үеэрээ дэлбэрсэн байна. Ослоос найман настай нидерланд хүү л амьд үлдсэн байна. Түүний биеийн байдал нь муу биш эмнэлэгт хүргэгдэн ирээд эрчимтэй эмчлгээнд орсон гэнэ. Онгоцны хоёр хар хайрцгийг ослын газраас олсон байна. Ослын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтыг Ливи эхлүүлсэн ба энд террор гэх хувилбар байхгүй гэлээ.