МАН-ын бүлгээс өнөөдрийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. Тус намынхан анхдугаар чуулганыг гацаах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ирэх лхагва гариг хүртэл бүлгийн хуралдааныг хойшлуулсан байна. Тус намынхан Ардчилсан намаас УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Энхболдтой энэ асуудлаар хэлэлцэх гэсэн боловч гишүүн З.Энхболд “Албан ёсоор бүлэг байгуулагдаагүй байхад би танай хуралд оролцохгүй” хэмээн татгалзсан аж. Иймд УИХ-ын даргыг томилох тухай асуудал дахин хойшилж буй бололтой.
Г.ДАРЬ