Гурван аймагтай төслийн гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Гурван аймагтай төслийн гэрээ байгуулжээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар болон Орхон аймгийн Засаг дарга Д.Дэлгэрбаяр нар “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгийн их засварын ажлын төсөл болон Орхон аймгийн Баян-өндөр сумын 17-р цэцэрлэгийн их засварын ажлын төсlийн гэрээнд гарын үсэг зуржээ. Дээрх гурван төсөлд нийт 322,741 ам.доллар буюу ойролцоогоор 431,000,000 төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь хуучирч муудсан сургууль цэцэрлэгийн барилгын боловсролын орчныг сайжруулах  зорилготой гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж