![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/43b74c482bb64956/dcdb9b114bb1f039big.jpg)
Харин эх сурвалжийн мэдээгээр МАН-ын бүлгийнхэн УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг урьж уулзсан гэж байгаа бөгөөд тун удахгүй чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ гэж байна.
Өдөржин хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар сонгуульд хариуцлагагүй оролцсон гэх шалтгаанаар МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нараас гадна Удирдах зөвлөлийн гишүүдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргажээ. Мөн Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдсөн Н.Төмөрхүүгийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг ч МАН-ын зүгээс АН-д тавьсан гэх мэдээлэл байна.
Ямар боловч чуулганы танхим дахь Ерөнхийлөгчийн ширээн дээр аягатай ус тавьж байгаа нь хуралдаан эхлэх дөхсөн болов уу гэсэн таамгийг төрүүлж байгаа юм.