![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/c50d7eb1c45c71c8/c4bb9e9229630d3cbig.jpg)
томилох асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг мөн 11.00 цагт
хуралдаж эхэлсэн тул чуулганы хуралдааныг хойшлуулж, 15.00 цагт зарласан
юм. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд танхимд орж ирээгүй тул Ардчилсан намын
бүлгийн гишүүдээс гадна “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд болох
Г.Уянга, П.Батцогт, Л.Цог нарын гишүүд багагүй хугацаанд чуулганы
танхимд хүлээж суусан юм. Хуульд зааснаар УИХ-ын анхдугаар чуулганыг
хамгийн ахмад настай гишүүн удирдах ёстой тул Д.Дэмбэрэл гишүүнийг
хүлээхээс аргагүй болж буй. Ингээд чуулганыг 18.30 цагт
хуралдуулахаар дахин зарласан ч МАН-ын гишүүд танхимд орж ирээгүй, хуралдаан эхлээгүй байна. Ардчилсан
нам болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн гишүүд чуулганы танхимд
хүлээлтийн байдалтай байна.
Мөн өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр огцорсан гэх мэдээлэл байна.
Г.ДАРЬ