
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр орны хооронд сүүлийн 20 жил тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид ч бататган хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн болон бусад салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бололцоо байгааг хоёр тал тэмдэглэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.