Төв аймгийн байгуулагдсаны 89 жил, Зуунмод хотын 70 жил, Монгол Улсын Баатар, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн түүхт ой энэ жил тохиож буй билээ. Аймгийн иргэд ойгоо угтаж, хийж бүтээсэн ажлын үр шим өнгөрсөн жилүүдэд гарч, улсын тэргүүний аймгаар шалгарлаа. Үндэсний их баяр наадмын үеэр 2011 оны улсын тэргүүний аймгаар шалгарсныг тунхаглаж, тэргүүн байрт шалгарсан батламж, 10 сая төгрөгийн шагналыг наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд аймгийн удирдлагад гардуулан өглөө.
Г.Хишигсүрэн /Төв/