Завхан аймгийн төв Улиастай хотод дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас өндөр хүчдэлийн хоёр тулгуур багана унаж, цахилгаангүй болжээ. Одоогоор аймгийн төвийг хэсэгчлэн цахилгаанаар хагаж байгаа аж. Тус аймгийн 11 сум гэрэлгүй хэвээр байгаа гэнэ. Завхан аймаг дахь Тайширын усан цахилгаан станцын мэргэжилтний мэдээлж буйгаар өндөр хүчдэлийн тулгуур баганууд Богдын голын гүүрний дор усанд унасан тул усны төвшин татрахыг хүлээж байна. Учир нь усны урсгал маш ширүүн байгаа кран болон аврагч нар орох аргагүй байгаа гэжээ. Тулгуур багануудыг сэргээн засах шинээр тавих ажилд нийтдээ 47 сая төгрөг шаардлагатай гэсэн байцаагчийн дүгнэлт гарчээ. Улсын Онцгой комисст энэхүү дүгнэлтээ хүргүүлсэн байна. Дээрх багануудын нэгийг дахин ашиглаж болох боловч үлдсэн гурвыг нь Улаанбаатар хотоос ачуулж байгаа гэнэ.
Э.САР