2012 оны эхний зургаан сарын байдлаар улсын хил дээр гарсан зөрчлийн мэдээг Гаалийн ерөнхий газраас нэгтгэн гаргажээ. Сэлэнгэ, Замын-Үүд, Баян-Өлгий, Ховд, Сүхбаатар, Дорнодын боомтоор зургаан сарын хугацаанд 33 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсаныг гаальчид илрүүлэн, 5,4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Харин Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа дахь боомтын гаалийн ажилтнууд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 10 нэр төрлийн эд зүйлйиг илрүүлж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Үүнд 5.6 миллметрийн бууны сум 84775 ширхэг, 30.06 миллметрийн бууны сум 120 ширхэг, 30.30 миллметрийн бууны сум 100 ширхэг, “Ремингтон 700” ангийн буу хоёр, “Марлин 336” ангийн буу нэг, судар бичиг 128, баавгайн савар хоёр, “Са важе 64” ангийн буу нэг, хятад янжуур 246 блок зэрэг байжээ.
Э.САРАА