Өвчний эрт илрүүлгийн арга боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Өвчний эрт илрүүлгийн арга боловсруулжээ

“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн багийнхан өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сүүлийн  гурван жилийн өвчлөлийн байдалд дүгнэлт хийж, эрт илрүүлэлтийн загвар боловсруулжээ. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядруурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн дундах өвчний эрт илрүүлэлтийн  загвар боловсруулах” загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7, 19-р хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн байна. 

Төслийн баг тус дүүргийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран 400 орчим иргэнд эрүүл мэндийн үзлэг хийхэд ходоодны болон элэгний гаралтай өвчлөлтэй 56 хүнийг шинээр оношилжээ.

Мөн үзлэгт хамрагдсан нийт иргэдийн хоёр хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн дүгнэлт гарсан байна. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж