Энэ онд улсын хэмжээнд 318 мянга га талбайд тариалалт хийснээс, буудай 296.2 мянган га талбайд тариалсан байна. Тариалалтын урьдчилсан дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.4 мянган га-гаар, төмс 4.5, хүнсний ногоо хоёр, малын тэжээлийн ургамал 4.1 мянган га-гаар тус тус ахиу тариалж буй аж. Гэвч Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Орхон аймагт усархаг борооны улмаас гуу, жалгын ойролцоох талбай дахь тариалан усанд урсах, тариа налах тохиолдол багагүй гарчээ. Үүнд Хөвсгөл аймагт 400 га, Төв аймагт 80 га, Булган аймагт төмс хүнсний ногооны талбай тус тус усанд урссан байна. Энэ жил 296 мянга га талбайд улаан буудай тариалснаас 440 орчим мянган тонн улаан буудайг хурааж авах төлөвтэй байгаа аж.
Э.САРАА