Tiger үйлдвэрлэгчдийн хувьцаа 17 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Tiger үйлдвэрлэгчдийн хувьцаа 17 хувиар өсчээ

Дэлхийд алдартай Tiger шар айргийг үйлдвэрлэгч Азийн “Asia Pacific Breweries” буюу APB компанийг Нидерландын шар айрагны олон улс дамнасан Heineken компани худалдан авах санал тавьсны дараа тус компанийн хувьцааны үнэ өсчээ. Сингапурын хөрөнгийн зах зээл дээр APB компанийн хувьцаа 17-49 хувь болтлоо өссөн үзүүлэлтэй гарсан аж. APB бол Азийн шар айраг үйлдвэрлэгч хамгийн том компани юм. Харин Сингапурын шар айраг үйлдвэрлэгч Fraser and Neave /F&N/ компанийн хувьцаа дөнгөж таван хувиар өсчээ. Түүнчлэн Тайландын шар айраг үйлдвэрлэгч ThaiBev компани F&N болон  APB-ын хувьцааг худалдан авах санал гаргасан гэнэ. Харин Сингапурын F&N компанийн албаныхны мэдээлснээр тэд энэ сарын 27 хүртэл өөрсдийн шийдвэрийг эцсийн байдлаар мэдэгдэхгүй гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж