![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/5/57efb24fa136b992/36dd1db7cd99146abig.jpg)
Энэ зуур АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд нар чуулганы танхимд хэдэнтээ орж гарсны дараа АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар Монгол Улсын Ерөнхийлөгч байрладаг Төрийн ордны өргөтгөл рүү орж хэсэг хугацаанд байгаад гарч ирсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжлэх боломж байгаа эсэхийг лавлахад гишүүн Ч.Сайханбилэг “Чуулган одоо эхэлнэ” гэж итгэлтэй хариулав. Гэхдээ чуулганы хуралдаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Төрийн ордонд дуулдаж буйгаар МАН-ын бүлгийнхэн Өвөрхангай аймгийн тойрогт өрсөлдсөн хоёр гишүнээрээ барьцаалан чуулган гацаасан гэсэн яриа гараад байгаа юм.