УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагт зарлагдсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан тул 15.00 цаг болгож хойшлуулсан билээ. Гэвч 15.00 цагт зарлагдсан чуулган өнөө хэр эхлээгүй байна. Гэхдээ чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд болох Г.Уянга, П.Батцогт, Л.Цог нар хүрэлцэн ирээд буй юм. УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэж байна гэсэн үндэслэлээр ийнхүү чуулганд оролцохгүй гүрийсээр байгаа юм. Мөн хуульд зааснаар УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай гишүүн удирдах ёстой тул Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээхээс аргагүйд хүрээд буй билээ.
Г.ДАРЬ