Гурван зураач хамтарсан бүтээлээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Гурван зураач хамтарсан бүтээлээ дэлгэнэ

“Цагаандариум” арт галлерейд долдугаар сарын 25-нд 17.00 цагт “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байна. МУЭ-ийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Оршихын Дарамбазар, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар”  төвийн гишүүн, зураач Загдын Өсөхбаяр, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач Самбуугийн Машбат нарын  сүүлийн үед бүтээсэн орчин үеийн болон реалист чиглэлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэн нь гурван зураачийн  сүүлийн үеийн уран бүтээлийн чиг хандлагыг харуулсан бөгөөд нийт 40 гаруй бүтээлийг дэлгэн сонирхуулах юм байна. Энэ үзэсгэлэнд олон улсын биенналь, триемнналь,  фестивальд  оролцож байсан бүтээлүүдээсээ дэлгэхийн сацуу Монголын орчин үеийн урлагийг төлөөлөл болсон бүтээлүүдийг дэлгэн харуулахаараа онцлог юм. Үүнд, О.Дарамбазарын абстракт  сэтгэлгээний бүтээлүүд болон З.Өсөхбаярын үргэлжилсэн хэмнэл бүхий орчин үеийн болон уламжлалт сэтгэлгээний, С.Машбатын хүүрнэлийн сэтгэлгээний илэрхийлэлтэй бүтээлүүд тавигдах нь ээ. Үзэсгэлэн 20 хоног үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж