173 бог мал аянгад ниргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

173 бог мал аянгад ниргүүлжээ

Хятадад өнгөрөгч өдрүүдэд аянга цахилгаантай ширүүн бороо орж буй билээ. Энэ үеэр Шиньжаан, Цагаан-хөл тосгоны Харгайт гэдэг газар нэг айлын 173 бог мал аянгад дайрагдаж үхсэн байна. Эх сурвалжид тэмдэглэхдээ “ширүүн бороон орж байх үеэр уг тосгоны малчин Басаангийн Хувьсгалын хонин сүрэг модон дор хоргодож байхдаа аянгад ниргүүлж, 178 хониноос 173 нь газар дээрээ үхэж, тав нь л амьд үлдсэн байна” гэсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж