Сталлоне хүүтэйгээ салах ёс гүйцэтгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Сталлоне хүүтэйгээ салах ёс гүйцэтгэв

“Роки” дүрээр нь олны сайн мэдэх Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне нас барсан хүүгээ өчигдөр сүүлчийн замд нь үджээ. Лос Анжелесийн гэгээн Мартины сүмд салах ёс гүйцэтгэх ёслолд очихдоо Сталлоне хар хослол өмсч, нарны хар шил зүүсэн байжээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан Сейж Сталлонетой сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэсний дараа Лос Анжелесийн Вествүүд оршуулгын газарт оршуулсан байна. Оршуулах ёслолд Сильвестер Сталлонегийн хуучин эхнэр, Сейжийн ээж Саша Зак болон одоогийн эхнэр Женнифер Флавин, Сейжийн дүү Фрэнк болон гэр бүлийн найз, өмгөөлөгч Марти нар байлцжээ. Оршуулгын цувааг гудамжаар явахад Сталлонегийн шүтэн бишрэгчид нь түүнд эмгэнэлээ илэрхийлэхээр цугласар байсан гэнэ. Аавтайгаа хэд хэдэн кинонд тоглосон Сейж  өнгөрсөн долоо хоногт 36 настайдаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барсан юм. Сталлоне “Үр хүүхдээ алдахаас илүү уй гашуу гэж үгүй. Бид үхэн үхтэлээ ийм уй гашуугаас салж чадахгүй” хэмээн ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж