Хятадын Коммунист намын удирдагч асан таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Хятадын Коммунист намын удирдагч асан таалал төгсчээ

Хятадын “Синьхуа” агентлагаас ням гаригт мэдээлснээр олон жилийн түүхтэй Коммунист намын нөлөө бүхий гишүүн Дин Гуанжен өвчний улмаас таалал төгссөн байна. Хятадын Засгийн газрын албаныхан түүнийг ямар өвчний улмаас нас барсан тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тэрээр 82 насандаа ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлүүлсэн Коммунист намын удирдагч Дэн Сяо Пиний үед улс төрийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж үздэг аж. Дин Гуанжен 1992-2002 оны хооронд Коммунист намыг удирдаж байжээ. Тэрээр Хятадын Цзянсу мужид төрсөн бөгөөд 1988 онд Хятадын Төмөр замын яамыг удирдаж байсан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж