Өдгөө 44 настай, алдарт кино од Жулия Робертс аагим халуун зуны өдрүүдийг Хавай аралд өнгөрүүлж байна. Торгомсог арьсаа гайхуулах тэрбээр нөхөр, хүүхдүүдийн хамт Хавайд амарч буй аж. Гэдсээ ил гаргасан, маргад эрдэнийн ногоон өнгөтэй усны хувцас нь тунчиг зөв сонголт болсон бололтой. Түүний үзэсгэлэн гоог шагшрах олноос “ичихдээ” тэр хааяахан ягаан алчуураар биеийнхээ ил хэсгийг халхалж байсан гэнэ.
Э.АНХТУЯА