Америк физикч Пентагоныг дэлбэлэхийг санаархжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Америк физикч Пентагоныг дэлбэлэхийг санаархжээ

Бангладеш гаралтай АНУ-ын иргэн Резван Фердаус радио удирдлагатай нисэх онгоцны тусламжтайгаар Пентагон болон АНУ-ын Конгрессын ордныг дэлбэлэхээр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр 2010 оноос хойш энэ халдлагыг үйлдэхээр бэлтгэж байсан аж. Фердаус цагдаад мэдүүлэг өгөхдөө Пентагон, Конгрессын ордныг "Могойн зүрх, толгой" хэмээн нэрлэж байв. Резван Фердаус дэлбэрэх бодис олж авахын тулд "Аль-Кайда"-тай холбоо тогтоохоор ажиллаж байжээ.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нэрээ халхавчилж буруу санаат этгээдтэй холбоо тогтоож итгэлийг нь олсноор баривчилсан байна.

М.Мөнхжин

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж