Дуурийн дуулаачийн шивээс асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Дуурийн дуулаачийн шивээс асуудал дагуулав

Оросын алдарт дуурийн дуулаач Евгений Никитин хас тэмдэг бүхий шивээснээсээ болж, Германд жил бүр болдог дэлхийн дуурийн хамгийн алдартай Байрейт наадамд оролцож чадахгүй болжээ. Тэрбээр тус наадамд “The Flying Dutchman” дуурийн ариг дуулах байсан гэнэ. Никитин залуу байхдаа хүнд рок хамтлагийн гишүүн байсан бөгөөд тэр үедээ хас тэмдэг бүхий шивээс хийлгэсэн аж. Гэтэл хас тэмдэг нь нацистуудын бэлгэ тэмдэг билээ.

Байрейт наадмыг Германы хөгжмийн зохиолч, удирдаач, театрын найруулагч Ричард Вагнерийн дурсгалд зориулан жил бүр зохион байгуулдаг байна. Никитин  наадамд оролцохдоо шивээсээ будаж, нуухаар төлөвлөж байжээ. Гэтэл интернетэд түүний шивээсийг харуулсан бичлэгүүд нэг бус байсан нь ийн саад болсон байна.  Тэрбээр Байрейт наадмын зохион байгуулагчидтай энэ асуудлаар ярилцаж, оролцохгүй байх болсон гэнэ. Тэрбээр “Би залуу байхдаа олон шивээс хийлгэсэн. Энэ нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Би үүнийг хийлгээгүй байсан ч болоосой гэж хүсдэг” хэмээн Никитин харамслаа илэрхийлсэн байна. Уг нь тэрбээр наадмын бэлтгэлээ базаахаар өнгөрсөн лхагва гаригт Германд очоод байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж