Намын удирдлагууд буруутай гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Намын удирдлагууд буруутай гэв

МАН-ын ахмад гишүүдийн төлөөллөөс зарласан хэвлэлийн хурал дөнгөж сая болж өндөрлөлөө. Энэхүү хурлыг зохион байгуулагчид “МАН өнгөрөгч сонгуулиар олонхийн дэмжлэг авч чадалгүй ялагдсанд намын удирдлагууд буруутай. Иймд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдлээ. Мөн  тэд энэхүү ялагдлын шалтгааныг “намаас нэр дэвшигчдийг сонгохдоо анхан шатны байгууллагаас биш дээрээс бүхнийг шийдсэнээрээ буруу байсан” гэсэн байна. Мөн “МАХН, МАН хэмээн гишүүдээ хуваагаагүй байсан бол, нэрээ солиогүй байсан бол ялагдал хүлээхгүй байсан” гээд ийм байдалд хүргэсэн намын удирдлагыг өөрчлөн шинэ хүн тавихыг хүссэн байна. 

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж