"Spice Girls" хамтлаг Лондоны олимпийн хаалтын ажиллагаан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор болжээ.
Тус хамтлагийн таван гишүүн Жери Холлиуэлл, Эмма Бантбн, Мелани Чисхолм, Мелани Браун, Виктория Бекхэм нар олимпийн хаалт дээр бусад оддын хамт ая дуугаа өргөх аж.
1994 онд байгуулагдсан "Spice Girls" хамтлаг 2000 онд тарсан юм. Хамтлагийн хүүхнүүд 2007-2008 онд нэгдэж дэлхийгээр аялан тоглолт хийсэн билээ.
Энэ үеэр тэд таван улсад 47 концерт тоглож, хит дуунуудынхаа цомгийг гаргасан юм.
М.Мөнхжин
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин