Нефть алдагдсанаас амьтад устах болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Нефть алдагдсанаас амьтад устах болжээ

Далайн буланд усны гүнээс нефть олборлох цооног дэлбэрсний улмаас АНУ-ын эрэг орчмын байгальд аюул учруулж байгаа нефьтийн урсгал Мексикийн эрх баригчдыг ч зовоож эхэллээ. Мексикчүүд далайн буланд асгарч байгаа нефть Мексикийн эрэг орчмыг ч мөн сүйтгэнэ гэж айж байгаа юм. Хэрэв энэ байдлаар нефть асгарсааар байгаад 8-р сар хүргэвэл энэ үеэр далайн салхи нефтийн толбыг Мексик рүү авчрах болно гэж тэд тооцоолж байгаа юм байна. Өнгөрөгч 4-р сарын 20-д нефьтийн цооног дэлбэрснээс хойш одоогийн байдлаар далайн усруу 4 сая гаран галлон буюу 16 сая литр түүхий нефьт асгараад байгаа гэнэ. Энэ хэмжээ цаашид улам нэмэгдсээр байх бололтой.
Мексикийн уул уурхай, олборлолтын асуудал хариуцсан мэргэжилтэн хэлэхдээ одоогийн нөхцөл байдалд дорвитой өөрчлөлт хийхгүй бол алдагдаж байгаа нефтийг зогсооход наанадаж 4-5 сарын хугацаа шаардлагатай гэж хэлсэн байна. Харин ирэх сарын эхний өдрөөс эхлэн Атлантын далайд хар салхины улирла эхэлж байгаа бөгөөд энэ үеэр нефьтийн хаягдал бүр ч илүү тархах аюул учрах болж байгаа юм. Энэ нь Мексикийн нутаг дэвсгэрт багтах эрэг орчмын усанд амьдардаг ховор амьтдыг устгаж болзошгүй гэж эрдэмтэд сануулсаар байна. Ялангуяа маш ховор далайн яст мэлхийн хоёр ч төрлийг устахад хүргэх ажээ. Мексик улс цооногоос гарч байгаа нефьтийн алдагдалтай тэмцэхийн төлөө өөрийн хүч бололцоог бүрэн дайчлахад бэлэн байна гэж мэдэгдсээр байгаа билээ.

бичлэг: http://world.news.mn/video/1141.shtml
М.Наст
Эх сурвалж СNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж