Английн нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам ирэх баасан гаригт хөшгөө нээх гэж байна. Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын
12-ныг хүртэл үргэлжлэх олимпийн наадамд Монгол Улс спортын долоон
төрөлд 29 тамирчнаа сойно. Монголын баг тамирчдын салхийг хагалж,
нээлтийн өдөр буюу долдугаар сарын 27-нд байтын тамирчид анхны сумаа
тавина. Улмаар 28-наас жүдогийн тэмцээн эхлэх юм. Харин хамгийн сүүлд
буюу наймдугаар сарын 12-нд марафонч Б.Сэр-Од олимпийн замд хурдална.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Жич: Лондон хот нь Улаанбаатараас +7 цагийн зөрүүтэй болно.
С.ЦЭЛМЭГ