“Алтан говийн тэмээн сүрэг” ТББ-аас “Түүхийг хамтдаа бүтээцгээе” уриан дор 10 мянган тэмээн сүргийн цуваат аяныг зохион байгуулах гэж байна. Энэхүү аяныг ирэх есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Дэлхийн дээд амжилт тогтоох тус аяныг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх саналаа “Гиннесийн амжилт” байгууллагад хүргүүлсэн талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Урьд өмнө нь уг номонд тэмээн сүргийн цуваагаар бүртгэгдэж байсан тохиолдол байхгүй аж.
Э.САРАА