![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/435f2a57630d6dc6/91257c8cf4ec8b87big.jpg)
УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 11.00 цагт үргэлжлүүлж УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж буй тул хойшлогдсоор байна. Мөн хуульд зааснаар УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирдах ёстой тул Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээхээс аргагүй болж буй юм. Тиймээс чуулганы танхимд хүрэлцэн ирсэн УИХ дахь бусад намын бүлгийн гишүүд МАН-ын бүлгийн гишүүдийг хүлээхээс аргагүйд хүрээд байна.
Г.ДАРЬ