Майкл Жексоны хүүхдүүд 82 настай эмээгээ сураггүй алга болсон гэж өчигдөр Твиттертээ бичжээ. 82 настай Кэтерин Жексон попын хааныг нас барснаас хойш гурван хүүхдийг нь харж, асарч байгаа билээ. Гэвч Жексоны хүүхдүүд эмээтэйгээ сүүлийн нэг долоо хоногийн турш холбоо барьж чадахгүй байгаа гэнэ. Сүүлийн үед попын хааны хөрөнгийг захиран зарцуулах эрхийн төлөө ах, дүү нарынх нь дунд тэмцэл өрнөж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Жексоны охин Парис эмээг нь бие нь гэнэт муудсан гэж мэдэгдсэн авга ахыгаа худалч гэж Твиттертээ бичсэн. Харин попын хааны нэгэн үеэл нь Кэтериний бие сайн байгаа бөгөөд түүнийг эмчийн байнгын хяналтад байгаа гэж мэдээлжээ. Гэвч попын хааныг хар тамхинд донтогч гэж түүний хувийн эмчийн шүүх хурал дээр мэдэгдэж байсан эмч эмээг нь харж байгаад Парис санаа зовж байгаа гэнэ. Жексоны гэр бүлийн өмгөөлөгчийн хэлснээр Кэтерин хүүхдүүдтэйгээ утсаар ярилгүй долоо хонох бүү хэл 24 цаг ч болж байсан удаагүй гэнэ.
Холбоотой мэдээ