Жүдочдын түрүүч эх орноосоо мордлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Жүдочдын түрүүч эх орноосоо мордлоо

Лондонгийн зуны XXX олимпийн наадамд жүдо бөхийн татамид хүч сорих Монголын жүдочдын түрүүч өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын олимпчидоос хамгийн өргөн буюу есөн тамирчны бүрэлдэхүүнтэй Лондонд зодоглох тэдний салхийг хагалж, олимпийн нээлтийн маргааш өдөр буюу долдугаар сарын 28-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 42 кг-д М.Уранцэцэг нар барилдах билээ. Олимпийн хөтөлбөрийн дагуу жүдо бөхийн тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхлэх тул хамгийн сүүлд хүнд жингийн бөхчүүд болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нар наймдугаар сарын 2-нд олимпийн татамид гарна. Тиймээс Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд нараас бусад тамирчид өнөөдөр Лондонг зорьсон байна. Дээрх хоёр тамирчны тухайд долдугаар сарын 25-нд хилийн дээс алхах ажээ.

Сонирхуулахад, олимпийн жүдо бөхийн тэмцээний сугалаа долдугаар сарын 26-нд болно.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж