Хэдийгээр УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 11.00 цагаас эхлүүлэхээр зарлаад байсан ч МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын дарга сонгох болон бусад асуудлаар хуралдахаар болжээ. Хуралдаан товчхон болох байх гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар МАН-ын бүлэг хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Зөвшилцлийн асуудлаар АН, МАН-ын бүлэг ажлын хэсэг гаргаж АН-ын ажлын хэсэгт гишүүн Д.Эрдэнэбат, С.Баярцогт, МАН-ын бүлгийн ажлын хэсэгт гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар орсон гэсэн мэдээлэл байгаа юм. Юутай ч даваа гаригийн өглөө МАН-ын бүлэг хуралдана гэсэн ёсоор ийнхүү бүлэг хуралдахаар болсон бололтой.
Гэхдээ МАН-ын бүлгээс бусад нам, эвслийн гишүүд чуулганы танхимд цугларч байна.
Д.ОЮУН