Монголын загварын салбарыг олон улсын тавцанд гаргаж ирнэ хэмээн шуугиан тарьж хүлээлт үүсгээд байгаа Fashion Channel 8-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Sky resort-д сүр дуулиантайгаар нээлтээ хийнэ гэж Хонг конг-д хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Монголоор мэндэлж эхлээд, англи, хятадаар урсгасан уг хэвлэлийн бага хурлын үеэр Fashion Channel-г үүсгэн байгуулагч хэлэхдээ “Монголын загварын салбарынхан Дэлхийн загварын ертөнцийг нойрноос нь сэрээх болно, Монголчууд аль хэдий нь тэсрэлт хийхэд бэлэн байсан” гэж хэлсэн нь зарим төлөөлөгчдийг хилэгнүүлж бас сонирхолыг нь татаад амжив. Нээлтэн дээр дуучин Lady Gaga ирэх эсэхийг Улаанбаатар хотод удахгүй болох хэвлэлийн бага хурлаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мөн загварын салбарынхантай цуврал уулзалтууд зохион байгуулах юм байна. Ийнхүү Монголчууд олон улсруу чиглэсэн үйл ажиллагаа бүхий өөрсдийн гэсэн загварын сувгаа нүүр бардам угтаж авах цаг мөч ирлээ. Тэд магадгүй “загвар” нэрийн дор өдөр шөнөгүй архи согтууруулах ундаа сурталчилдаг гадны телевизийг Монголоос үдэж өгөхөөр шийдсэн бололтой. 7-р сарын 25-нд Сингапурт ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулах товоо зарлажээ. Монгол дах цацалтаа Монголын хамгийн шилдэг үйлчилгээтэй Univision, Sky Media кабелийн сувгуудаар HD-ээр цацаж эхлэх сурагтай.
О.Этүгэн