Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд сонгуулийн шинэ хуулийн төслийг сонгогчдын саналыг орхигдуулахгүй байх давуу талтай боловч бие даагчид, жижиг намууд сонгогдох боломж бараг байхгүй болж байгааг тодотголоо.
Шинэ хуулийн төслөөр гадаадад оршин сууж байгаа Монголчууд санал өгөх эрхийг уг төсөлд тусгажээ. Уг эрхээ хэрэгжүүлэхдээ дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлээд сонгуульд оролцох боломжтой болж байгаа юм. Өмнө нь гадаадад байгаа иргэдийг 76 тойргийн аль тойрогт нь оруулах вэ гэдэг асуудал маргаантай байсан учраас сонгох эрх нь хязгаарлагддаг байсан. Харин шинэ хуулийн төслөөр нэг тойрогт санал өгөх учраас гадаадад оршин суугаа иргэдийн санал өгөх боломжийг нээж байгаа талаар гишүүд онцолж байна.   

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж