‏@UchralE Даниел Редклиффийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

‏@UchralE Даниел Редклиффийн төрсөн өдөр

Өнөөдөр Харри Поттерийн гол дүрийн жүжигчдийн нэг Даниел Редклифф-н төрсөн өдөр. Харри-н цувралууд сайхан шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Алдарт “Харри Поттер” киноны Харри Поттерийн дүрийг чадварлаг бүтээж, дэлхийн танил болсон “шидтэн” Дэниэл Жэйкоб Рэдклифф 1989 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 2001 онд буюу 12 насандаа “Панамын оёдолчин” хэмээх кинонд туслах дүр бүтээж, тухайн ондоо Английн үргэлжилсэн үгийн алдарт зохиолч Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн зөгнөлт, адалт явдалт “Харри Поттер ба Гүн ухааны чулуу” хэмээх шидэтнүүдийн тухай өгүүлэх кинонд тоглож асар их амжилтын эзэн болжээ. Дараа онд нь тус киноны II анги болох “Нууцын өрөө” олны хүртээл болсон билээ.

Тэрбээр өдгөөг хүртэл таван өөр кино амилуулсан ч хамгийн шилдэг шидтэн хэвээр байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж