Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Нүцгэн амбиц

Хөгжмийн ертөнцөөс багагүй хугацаанд хол хөндий байсан Christina Aguilera “Bionic” нэртэй шинэхэн цомогтойгоо дахин эргэж ирж байгаа билээ. Одоо 29 настай шаргал үст дуучин Gaspar-ын гялалзсан шигтгээтэй урт бээлий, Christian Louboutin-ны гуя хүрсэн түрийтэй гуталнаас өөр хувцасгүйгээр Германы GQ сэтгүүлийн зургаадугаар сарын нүүрэн дээр зургаа авахуулсан байна. Түүний энэ тачаангуй зургийг fashion гэрэл зурагчин Alix Malka авчээ. Christina шинэ цомгийнхоо анхны сингл болох реппер Nicki Minaj-тай хамтран дуулсан “Woohoo” дуугаа саяхан гаргаад байгаа. “Bionic” цомог ирэх сарын наймны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Харин шинэ цомгийн аялан тоглолтынхоо товыг дуучин бүсгүй долдугаар сард зарлахаа мэдэгдсэн байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж