401 Премиум сугалааны 2 дахь супер ялагч тодорч, Ниссан Мarch автомашины эзэн боллоо
Моннис Моторс компанийн брэнд сугалаа болоод байгаа Монголын анхны ПРЕМИУМ сугалааны үргэлжлэл болох 40:1 сугалаат худалдааны 2 дахь шатны ялагчийг тодруулах арга хэмжээ Ниссан төвд зохион байгуулагдлаа.
Монголд анх удаа супер ялагчиддаа автомашин сойдог анхны 40:1 сугалаат худалдааны азтанаар сар гаруйн өмнө Б.Энхбаяр тодорч 2012 оны дэлхий дахинаа Байгаль орчинд ээлтэй автомашин хэмээх тодотголтой цоо шинэ Ниссан MARCH автомашины эзэн болсон бол энэ удаагийн супер ялагчаар . . . . . . . . . тодорч азын тэнгэртэй болохоо харууллаа. Олон хүний сэтгэлийг нэгэн зэрэг догдлуулсан тус арга хэмжээг хянахаар уламжлалт ёсоор цагдаа, татварын байгууллагын төлөөлөгчид, хөндлөнгийн ажиглагчид ажилласан байна. Сугалааны хайрцгаас гарч ирэх сугалаа бүрийн овог нэр, сугалааны дугаар зэрэг мэдээллийг сугалаанд оролцогч болон ажиглагчдад давхар шалгуулан 1-40 хүртэл дугаарласан самбар дээрх тооноос хасдаг ба энэ нь сугалааны азтан тодруулах хамгийн шударга, ил тод арга юм. 40:1 сугалаат худалдааны 2 дугаар шатны сугалааны азтан ийнхүү тодорсон ба 3 дахь шатны сугалаат худалдааны арга хэмжээ өнөөдрөөс эхэлж буйг албан ёсоор зарлаж байна. Энэхүү сугалаанд Ниссан болон Инфинити брэндийн автомашин худалдан авснаар оролцох эрхээ авдаг билээ. Цоо шинэ Ниссан MARCH автомашины эзэн, Премиум сугалааны ялагчдаа Алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье.