Башар Ассадын арми сөрөг довтолгоонд оров
Сөрөг хүчний мэдээлснээр Башар Ассадад үнэнч цэргийнхэн нийслэл дэх дайралтыг зогсоогоод сөрөг довтолгоонд оржээ. Рамадан сарын эхлэлээр Ассадын арми босогчдын байрлалд шинэ довтолгоон эхлэн Дамаскийн дагуул хотод хяналтаа тогтоож чадсан байна. Цэргийнхэн Хомсын хойд хэсэгт хүчээ зузаатгаснаас гадна Алеппо хотод байлдааныг үргэлжлүүлэв. Мөн тэд хуягт танкын ангиудаар Хомс дахь шоронд бүслэн аваад байна. Шоронгийн 3-5 мянган хоригдлууд үймээн самуун гаргасан ба тэд цэргийнхний зүгээс харгислал хийж магадгүй хэмээн түгшиж байгаа гэнэ.
Түүнчлэн өнөөдөр Туркаас орж ирж буй цувааг шатаан дээрэмдэх нь ихэссэн учраас туркууд хилийн нэгэн нэвтрэн өнгөрүүлэхээ хаажээ. “Сирийн чөлөөт армийнхан гуч гаруй автомашиныг дээрэмдэн тоносон гэж Туркийн төлөөлөгч хэлэв. Энэ хоёр орны хилийн найман боомтын долоо нь босогчдын гарт байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт Иркийн хил дээрх Сирийн хоёр дахь нэвтрэн өнгөрүүлэхийг босогчид эзэлсэн байв.