Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд нийт гишүүдийн 60 гаруй хувь нь оролцож, эвслийн Засгийн газрыг байгуулахтай холбоотой МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай байгуулах хэлэлцээрийг дэмжин баталлаа. Ингэснээр энэ удаагийн ҮЗХ-ны 40 дугаар хуралдаан өндөрлөлөө. Мөн хуралдаанаас гаргасан нэг шийдвэр нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг харалгүйгээр маргааш 11.00 цагт УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг эхлүүлж УИХ-ын даргыг сонгох ёстой гэж үзжээ.
Г.ДАРЬ