ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 40 дугаар хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанд ҮЗХ-ны 228 гишүүнээс 150 нь, мөн УИХ-д шинээр сонгогдсон гишүүд оролцож байна. Өөрөөр хэлбэл, ирц хангалттай байна гэсэн үг юм.

Хуралдаанаар энэ удаад ҮЗХ-ны гишүүд эвслийн Засгийн газар байгуулахтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн даалгаврынхаа биелэлтийг авч хэлэлцэнэ. Мөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж