Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 17.00 цагт зарлагдсан боловч хараахан эхлээгүй байна. Төрийн ордны Их танхимд болох уг хуралдаанд ҮЗХ-ны гишүүд цугларсаар байна. Тус хороо нь нийт 228 гишүүнтэй. Өнгөрсөн долоо хоногт болсон ҮЗХ-ны 39 дүгээр хуралдаанд нийт гишүүдийн 60 гаруй хувь нь цугларч эвслийн Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтархаас гадна ИЗНН-тай мөн эвсэх ёстой гэсэн шийдвэрийг гаргаж, бүлэгтээ хэлэлцээр хийх эрхийг шилжүүлж байсан. Харин энэ удаагийн хуралдаанаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхний дээр нэр дурдсан намуудтай байгуулсан хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, батлах учиртай.
Г.ДАРЬ