Bolorchuluun
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё долдугаар сарын найманд эхэлж өнөөдөр аваргууд тодорлоо. Сүүлийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал – озэки Харумафүжи Д.Бямбадорж нарын хооронд боллоо. Хоёул адил 14 даваатай бөгөөд хэн давсан нь ялагч болох байлаа. Өмнө нь тэдний хувьд 33 удаа барилдахад Хакухо 22 давж илүүрхэж байжээ. Гэсэн ч энэ удаа Харумафүжи ялалт байгуулснаар гурав дахь түрүүгээ хүртлээ.