
Жүжигчин Том Круз АНУ-ын Нью-Йорк хотноо охин Суритайгаа өнгөрсөн гурван өдрийг зугаатай өнгөрүүлээд, өөрийн ажилдаа эргэн орохоор өнөөдөр Лондон руу ниссэн байна. Тэрбээр Кэти Холмсоос салснаасаа хойш анх удаа охин Суритайгаа уулзаж, гурван өдөр зугаалахын тулд өөрийн ажлаа хойш тавьсан нь энэ аж. Цагийг охинтойгоо зугаатай өнгөрүүлэхийн тулд олон зүйлийг хийжээ. Үүний нэг нь өнгөрсөн пүрэв гаригт охин Суритайгаа Хампсонруу нисэхээр нисдэг тэрэг хөлсөлсөн явдал юм.
Том Круз ирэх сард хийх “All You Need Is Kill” хэмээх кинондоо бэлдэхээр Лондонг ийнхүү зорьсон байна. Түүний томоохон ажил болох “All You Need Is Kill” гэх кино нь харь гаргийнхантай дайтаж буй цэргүүдийн тулааны тухай кино юм байна. Киноны зураг авалтыг Малта улсад хийх аж.
Б.АНХТУЯА