Паркийн задгай талбайд кино үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Паркийн задгай талбайд кино үзүүлнэ

“Алтан хальс” холбооноос ээлжит бэлгээ арк кино сонирхогчдод задлах гэж байна. Тэд энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран “Open Air Cinema” хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа задгай талбайд кино гаргахаар болжээ. Тус хөтөлбөрийн эхний бүтээл бол “Paprika” буюу “Чинжүү” кино юм. Тус кино нь Японы анимэйшн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл бөгөөд 2006 оны арваннэгдүгээр сарын 25-нд анх нээлтээ хийж, олон улсын кино фестивалиудад амжилттай оролцон шагналт байруудыг эзлэн дэлхийн олон орноор аялсан шилдэг кинонуудын нэг юм. “Paprika” киноны найруулагчаар Satoshi Kon ажиллан ба ивээн тэтгэгч, продюсераар нь “Sony Pictures” Classics ажиллажээ.

Уг киноны үйл явдал  сэтгэл зүйч эмч нарт өвчтөнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хэрхэн хор уршгаа өгч эхэлсэнээр өрнөнө. Паприка гэдэг нь уг эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Ацуко Чибагийн зүүдэн дэх персона юм. Энэ киног томчууд хүүхэд хэн ч үзэж болох сонирхолтой бүтэл юм. Та задгай талбайд сонирхолтой кино үзэхийг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 26-ны 19 цагт хүрэлцэн очоорой.

“Open Air Cinema” хөтөлбөр

VII / 26 “Paprika”

VIII / 9 “Waking Life”

VIII / 23 “Morvern Callar”

IX / 6 “Sound of Noise”

IX / 26 “Eternal sunshine of the Spotless mind”

X /4 “The Royal Tenenbaums”

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж