Пакистанд амиа золиослогч халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Пакистанд амиа золиослогч халдлага үйлджээ

Пакистаны баруун хойд хэсгийн Афганистантай хил залгаа орших Куррам тосгонд амиа золиослогч бөмбөг тэсэлжээ. Энэ тухай “Аssiosated” aгентлаг мэдээлсэн байна. Халдлагад найман хүн өртөн нас барж, 15 хүн гэмтэж бэртжээ. Халдлагад өртөж нас барсан хүмүүсийн гурав нь хүүхэд байсан гэнэ. Энэхүү халдлага нь  Талибан бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх байгууллагын цэргийн коммандлагч  Мулла Наби  Куррам тосгонд ирэх  үед болсон бөгөөд түүнд халдах зорилготой байсан байна. Харин тэрбээр гэмтэж бэртээгүй аж. Мулла Наби нь Пакистан болон Талибан бүлэглэлийн хоорондох асуудлыг хариуцсан байгууллагын цэргийн коммандлагч юм. Түүний гол дайсан нь Талибан бүлэглэлийн хамтрагч алдарт коммандлагч Мулла Туфан аж. Энэхүү амиа золиослогч хэн байсныг одоогоор тогтоогоогүй байна. Пакистаны цэргийнхэн  энэхүү бүс нутагт бүтэн сарын турш зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж