Спортын сэтгүүлчид тэргүүлэв | News.MN

Спортын сэтгүүлчид тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид тэргүүлэв

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клуб, МҮОХ, “MCS Coca Cola”, “Unitel” компанийн хамтран зохион байгуулсан спорт холбоодын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй дөрвөн баг өрсөлдсөнөөс Спортын сэтгүүлчдийн холбооны эрэгтэйчүүд түрүүлсэн бол Олс таталтын холбооны эмэгтэй тамирчид энэ удаагийн тэмцээний аварга болов.
Эрэгтэйчүүдийн хоёрдугаар байрт дэлхийн аварга Х.Цагаанбаатар, улсын арслан Д.Ганхуяг тэргүүтэй Жүдо бөхийн шигшээ баг орж, хүрэл медалийн эзнээр Олимпийн аварга Э.Бадар-Ууган ахлагчтай Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчид тодров. Харин эмэгтэйчүүдийн мөнгө, хүрэл медалийг Хөнгөн атлетик, Гал унтраах техник спортын холбооны багууд хүртсэн юм.

Б.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

t67 . miniih .com 2010-05-13 182.160.32.111

Чөлөөтийн Азийн АШТ-ний мэдээг t67 miniih com блогоос харах

Avatar

Зочин 2010-05-13 182.160.1.32

2010 оны Дэлхийн аваргад оролцох Аргентин Бразил Англий Франц Герман Португал Итали Голланд Испани шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma ss

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж